2017-01-11
Блог хөтлөхийн учир
Сайн байна уу. Миний блогоор зочилж байгаад баярлалаа. Үнэнийг хэлэхэд, би хэзээ ч блог хөтлөх талаар бодож байгаагүй. Блог гэж юу болох, ямар ач холбогдолтой, хэрхэн нээдэг талаар огт мэддэггүй байсан гэж хэлж болно. Өнөөдөр л дөнгөж блог нь хувийн веб сайт, хувь хүн болон албан байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөг олгодог цахим сүлжээний хувийн орон зай юм байна гэдгийг мэдэж авсан. Заримдаа нэг тиймэрхүү үе байдаг даа. Ямар нэг зүйл хийхийг хүссэн ч яг юу хийхээ мэддэггүй, юу хийхээ мэдэхгүй учраас компьютер тоглож, pc орон, цахим сүлжээгээр олон янзын мэдээлэл уншдаг. Өнөөдөр миний хувьд тийм л өдөр байсан. Хэдэн өдрийн өмнө би "Алив сэгсэр" гэсэн аппликейшныг play store-оос татаж авсан юм л даа. Энэхүү аппликейшн рүү ороод юу хийхээ мэдэхгүй байгаа үедээ сэгсрэхэд юу хийхийг чинь зааж өгдөг юм. Эхэндээ нэг их тоогоогүй ч хийх юм олдохгүй үед туршаад үзсэн чинь "Блог нээ" гэсэн санаа, зааварчилгаа өгсөн юм. Би "Яагаад болохгүй гэж" гэж бодсон. Тэгээд интернэтээс блог хэрхэн нээх вэ гэж хайхад маш ойлгомжтойгоор блог нээх алхам, зааварчилгаатайгаа гарч ирсэн. Миний бодсоноос ч, төсөөлснөөс ч хялбархан байсан. Би яг юу хэлэх гээд байна вэ гэвэл бид магадгүй зүгээр л эхлэх хэрэгтэй байх. Дундаас нь хаях байсан ч, шантрах үе ирсэн ч ядаж л амьдралдаа хийж үзэхийг хүсдэг зүйлсийнхээ ганцыг нь ч болов бодитоор хийж үзэх байх.
Бичсэн: the world of our imagination | цаг: 21:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax